Э-Газарчин Дээд Сургуулийн вэб сайт

Магистр, Бакалаврын хөтөлбөрт онлайн сургалтын нэг хичээлийн жил нь 3 улиралтай бөгөөд улирал бүр элсэлт авдаг. Энэ нь 4-н жилийн сургалтын үйл явцыг 2,6 -3 жилийн дотор суралцаж төгсөх боломж олгож байгаа юм.
НАМРЫН ЭЛСЭЛТ
-           Бүртгэлийн  хугацаа: 2017.07.01-2017.08.01
-           Чиглүүлэх сургалт: 2017.08.28 - 2017.08.31
-           Хичээлийн шинэ жилийн нээлт
-           Хичээл эхлэх өдөр: 2017.09.01
 ӨВЛИЙН ЭЛСЭЛТ
-         Бүртгэлийн  хугацаа: 2017.09.18- 2017.10.18
-         Чиглүүлэх сургалт: 2017.12.25 - 2018.12.27
-         Хичээл эхлэх өдөр: 2018.01.02 
ХАВРЫН ЭЛСЭЛТ
-         Бүртгэлийн  хугацаа: 2018.01.29 - 2018.03.29
-         Чиглүүлэх сургалт: 2018.04.23 - 2018.04.26
-         Хичээл эхлэх өдөр: 2018.04.30

Оюутан элсэх журам
1. Газарчин дээд сургуулийн Магистр, Бакалаврын хөтөлбөрт орой эчнээ ангийн онлайн сургалтанд шинээр оюутан элсүүлэхэд БСШУ-ы сайдын 2006 оны 48 тоот тушаалын хавсралтаар баталсан "Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам" болон энэхүү журмыг баримтална. 
2. Магистр, Бакалаврын хөтөлбөрт онлайн сургалтын шинэ элсэгч оюутан дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:
Mонгол улсаас элсэгч нь:
1.      Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байна.
2.      Ерөнхий шалгалт (ЕШ) өгсөн байна.
3.      Газарчин дээд сургуулийн цахим зайны, онлайн сургалтын албанд  элсэх хүсэлт буюу өргөдөл бичиж өгсөн байна.
Гадаадад оршин суугаа элсэгч нь:
1.      Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байна.
2.      Газарчин дээд сургуулийн цахим зайны, онлайн сургалтын албанд  элсэх хүсэлт буюу өргөдөл бичиж өгсөн байна
3.    Суралцагч тус сургуулийн  оюутны чадамжийн түвшин тогтоох элсэлтийн шалгалт өгсөн байна.

Бүрдүүлэх бичиг баримт:
1.   2 хувь цээж зураг   
2.   Өмнөх боловсролыг гэрчилэх бичиг баримт хуулбар
3.  Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар /гадаад паспортны виз дарагдсан хэсгийн хуулбар/
4.   Бүртгэлийн хураамж
5.   Анкет Энд дарж анкет татаж аваарай.

Дээрх материалын бүрдүүлэлт хийгдсэний дараа

1. Сургуультай оюутны гэрээ хийнэ 
2. Сургалтын төлбөр төлнө. Сургалтын төлбөрийг  тухайн улирлын хичээл эхлэхээс 14 хоногийн өмнө төлсөн байна.

Төлбөрийн мэдээлэл
1.   Төлбөр төлөх журмаас :
1.1  Баклавар: Хичээлийн улирал эхлэхээс 14 хоногийн өмнө эхний улирлын төлбөр төлсөн байх
1.2  Магистр: Хичээлийн улирал эхлэхээс өмнө бүх төлбөрөө төлсөн байх.
1.3  Суралцагч нь сургалтын төлбөрийг уг гэрээнд заасан хугацааны дотор тушаана.
2.   Төлбөр төлөх график:
Оюутан нь жилдээ нийт 3 удаа төлбөрийн тооцоо хийх ба доорхи графикын дагуу өгөгдсөн хугацаанд төлөх ёстой. Шинээр элсэн суралцаж байгаа оюутан 2 улирлын төлбөрийн тооцоог хийсэн байна.

Бидэнтэй холбогдох

Вэб сайтад сэтгэгдэл үлдээхийн тулд та нэвтрэх хэрэгтэй
Sainjargal
sain bn uu tolbor ni hed we. tolboroo yaj hiih we
2014-05-06 18:00:37
Илүү ихийг
Э-Газарчин Дээд Сургууль © 2011. Мэдээллийг ашиглахдаа сайтын нэрийг заавал дурдана.