Э-Газарчин Дээд Сургуулийн вэб сайт

БАТЛАВ.                   ЗАХИРАЛ О.БАТБОЛД

“Е- Номын  Сангийн Журам

 

Нэг. Нийтлэг Үндэслэл

 

1.1 Газарчин дээд сургуулийн дотоод дүрмийн дэхь заалтуудыг үндэслэн электрон номын сангийн үйлчилгээ, түүнтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдлөг болгоно.

1.2  Электрон номын санг Е-Номын сан гэж нэрлэнэ.

 

Хоёр. Е-Номын сангийн үйлчилгээ

 

2.1. Е-Номын сан нь Е-Сургалтын профессор багш, эрдэм шинжилгээний ажилтан, магистр, оюутан, сургуулийн ажилтан нарт үйлчилнэ. Гадны уншигч нарт сургуулийн захиралын зөвшөөрлөөр үйлчилнэ.

2.2  Е-Номын сан нь тус сургуулийн “Цахим Сургалтын Систем”-д бие даасан модиуль хэлбэрээр байрлана.

2.3 Номыг уншихад хэрэглэгдэх уншигч, үзүүлэгч, таниулагч програм хангамжийн ашиглах заавар, зөвлөгөөг олонд харагдах хэлбэрээр заавал нийтлэсэн байна.

2.4  Оюутанд оюутны код ба багш ажилчдад нэвтрэх нэрээр хандах эрх олгогдоно.

 

Гурав. Е-Номын сангийн фонд

 

3.1  Е-Ноын сангийн ном, сурах бичиг, хэвлэл, нийтлэлүүд нь бүгд файл дор дурдсан файл өргөтгөлөөр хадгалагдана.

Хэвлэлийн файл:  .pdf , .doc , .ppt , .xls , .html

Зурган файл:   .jpg , .jpeg , .png , .gif .bmp

Аудио файл:  .mp3 , .wma , .wav ,

Видео файл:  .avi , .mov , .mp4 , .wmv , .mpeg ,

Архивын файл:  .zip , .rar , .img

3.2  Шаардлагатай тохиолдолд мэргэжлийн чиглэлийн мэдээлэл файлууд нь өөр файл өргөтгөлөөр хадгалагдаж болно.

3.3  Е-Номын сан нь тус сургуульд судлах мэргэжлүүдийн заавал судлах сурах бичгийн 60 хувиас доошгүй хэмжээгээр агуулсан байна.

3.4  Е-Номын сангийн бүх агуулгыг 2 долоо хоног тутамд нөөцлөлт хийн авч байна.

 

Дөрөв. Номын санч

 

4.1  Номын санч нь Е-Номын сангийн тогтвортой ажиллагааг хангах, фонд бүрдүүлэлт, уншигчийн хандах эрх зохицуулах үүргийг хүлээнэ.

4.2  Номын санч нь Е-Номын сангийн нийт агуулгыг 2 долоо хоногт нэг удаа нөөцлөлт хийн авч тэмдэглэл хөтөлнө.

4.3  Номын санч нь уншигч нь зүй зохисгүй аргаар номын санд хандаж байна гэж үзвэл тухайн уншигчын Е-Номын санд хандах эрхийг зогсоох эрхтэй.

4.4  Номын санч нь Е-Номын сангийн бүхий агуулгын тоо баримт ба улирал бүрийн нийт хандалтын мэдээллийг цуглуулан тайлан гаргаж байна.

 

 

Сургуулийн сургалтын бодлогын алба.

 

Вэб сайтад сэтгэгдэл үлдээхийн тулд та нэвтрэх хэрэгтэй
Илүү ихийг
Э-Газарчин Дээд Сургууль © 2011. Мэдээллийг ашиглахдаа сайтын нэрийг заавал дурдана.