Э-Газарчин Дээд Сургуулийн вэб сайт

Онлайн сургалт нь зайны сургалтын тун эрчимтэй хөгжиж байгаа нэг хэлбэр юм. Хэрэв та уламжлалт сургалтад хамрагдаж байгаа бол бусад оюутнуудтай эгнэж суугаад самбар дээр санаагаа бичиж буй багшийнхаа гарыг дагуулан харж, хэлсэн ярьсныг нь анхааралтай сонсож, асуулт гарвал гараа өргөж, даалгавраа багшийн ширээн дээр тавиад гардаг шүү дээ. Онлайн сургалт үүнээс нэлээд өөрөөр зохион байгуулагдах бөгөөд оролцогчоос нэлээд идэвх санаачилгыг шаардана. Багш болон суралцагчийн харилцаа компьютерийн тусламжтайгаар явагдана.

Онлайн сургалтын нэг онцлог бол та өөрийнхөө хурдаар сурч явна гэсэн үг. Тэгэхээр та нэг ч зүйлийг алдахгүй сурах бололцоотой болно. Ангийн сургалтад зарим хүүхдүүд хичээлээ ойлгохгүй үлдэх аюултай байдаг. Энэ бол том аюул юм. Нэгэнт л хичээлээ ойлгож чадаагүй хүүхэд цааш цаашдаа сурлага нь муудаж улмаар ноцтой үр дагавар авчрах ч тохиолдол байж болно. Харин онлайнаар сурснаар та хоцорсон ч гэсэн дахин давтаж үзэх боломжтой юм. Ингэснээр та хичэлээсээ алхам ч хоцрохгүй юм. Манай зууны мэдээллийн технологи, интернэтийн үсрэнгүй хөгжил хүмүүсийн үйл ажиллагааны олон хэлбэрийг, түүний дотор сурах, сургах чиглэлд төрөл хэлбэрийг өргөжүүлэн, хялбаршуулж буй нэг тод  жишээ бол Цахим Сургалт/ Online/ юм. 

Суралцагчид аливаа сэдвийг сурах буюу эсвэл өргөжүүлэхийг хүссэн үедээ гэртээ, ажлын байранд, цэцэрлэгт хаа боломжийн газраа суун компьютер дээрээ сурч эхэлнэ. Хөдөлгөөнт буюу суурин газар гэдгээс үл хамааран интернэтийн сүлжээ байхад зайнаас суралцахад хангалттай юм.
Цахим суралцагчид дараах арга барилаар суралцдаг:
- Сурах сэдвийн агуулгыг уншина.
- Өөр өөрийн арга барилаар агуулгатай ажиллан, боловсруулна.
- Ойлголтоо бусад оролцогчидтой э-шуудангаар эсвэл чат өрөө, илгээсэн асуултуудаар дамжуулан хэлэлцэж,багаар ажиллан, даалгавар гүйцэтгэн, мэдээлэл солилцоно.

Онлайн сургалтанд юу илүү тохиромжтой байх талаар бидний мэдлэг маш хурдацтай өсч байна, энэ нь ч сайн хэрэг. Энэ нь эрч хүчтэй гэдгээ амархан мэдэрч чаддаг болно гэсэн үг.

 

Онлайн орчинд анх хөл тавьж буй хэн бүхэнд зориулж Солонгосын томд тооцогдох дээд сургуулиудын туршлагаас харахад багш оюутнуудад аль алинд нь заах, суралцах туршлагыг үр ашигтай, үр дүнтэй, сэтгэл хангалуун байх юм байна гэдгийг зөвлөж байна.

 

Холбоотой Зураг

Вэб сайтад сэтгэгдэл үлдээхийн тулд та нэвтрэх хэрэгтэй
Илүү ихийг
Э-Газарчин Дээд Сургууль © 2011. Мэдээллийг ашиглахдаа сайтын нэрийг заавал дурдана.