Э-Газарчин Дээд Сургуулийн вэб сайт

Харвардын Их сургуулийн оюутануудад өгдөг 

15 дүрэм 


1.   Хэрэв чи одоо унтах юм бол мэдээж мөрөөдлийн амьдралыг зүүдэлнэ,    харин унтахынхаа оронд хичээлээ сонговол мөрөөдлөө биелүүлэх    боломж бий. 
2.  Чи ямар нэг зүйлийг хийхэд хэтэрхий оройтсон гэж бодож байвал үнэн  хэрэгтээ бүх зүйл дөнгөж эхэлж байна гэсэн үг. 
3. Юм сурах зовлон бол хэсэгхэн хугацааных, харин юм мэдэхгүйн зовлон бол мөнхөд үргэлжилдэг. 
4. Сурах гэдэг бол цаг хугацаа бус хичээл зүтгэл юм. 
5. Амьдрал гэдэг бол зөвхөн сурах биш юм. Хэрэв чи амьдралын энэ үеийг л давж чадахгүй байгаа юм бол, чи ер нь юу чадах юм бэ? 
6. Шаргуу хичээл зүтгэл, хүчин чармайлт хоёроос сэтгэл ханамж авч болдог юм. 
7. Бүх зүйлийг түрүүлж, шаргуу хийдэг хүмүүс л жинхэнэ амжилтын амтыг мэдэрдэг. 
8. Хүн болгонд бүх зүйлийг амжуулах авьяас байдаггүй. Гэхдээ өөрийгөө цаг үргэлж хөгжүүлж, шийдвэр гаргаж чаддаг хүн л амжилтанд хүрдэг. 
9. Цаг бол алт. Тэр харвасан сум шиг өнгөрдөг. 
10. Өнөөдөр “нусаа татаж” байгаа байдал чинь маргааш нулимс болох вий. 
11. Ирээдүйдээ хөрөнгөө оруулалт хийж байгаа хүмүүс бол реалистууд юм. 
12. Чиний цалин боловсролын түвшингээс чинь шууд хамаардаг. 
13. Өнөөдөр ахиж давтагдахгүй. 
14. Чиний “дайснууд” одоо шуналтай гэгч нь ном эргүүлж байгаа гээд боддоо. 
15. Хөлсөө урсгахгүйгээр мөнгө олохгүй.

 

Амьжилтанд хэрхэн хүрэх вэ? 

Зарим хүн аливаад одтой байхад нөгөө хэсэг нь яаж ч чармайгаад амжилтанд хүрэх нь ховор байдаг. Бүхнийг гайхамшигтай хувь тавилангаар тайлбарлаж бас боломгүй. Сэтгэл судлаачдын дүгнэлтээс үзэхэд доорх хүчин зүйл амжилтад нөлөөлдөг гэнэ.

1. Амьдралд байнга шахуу тохиолддог жижиг сажиг асуудалд тайван, хүлээцтэй хандаж сурах. Усны цорго эвдэрлээ гээд л хавь ойрын хүмүүсээ стресст оруулахгүй байх хэрэгтэй. Зохих газарт нь мэдэгдэхэд л асуудал шийдвэрлэгдэнэ.

2. Ноцтой алдаанаас ямагт сэрэмжил. Өчүүхэн бага суудалд ч буурьтай хандаж сур. Яаран дүгнэлт бүү хий. Аливааг олон талаас нь эргэцүүл, хүмүүстэй зөвлөлд.

З. Төлөвлөгөө, зорилтоо урьдчилан бүү ярь. Хар, цагаан хэл ам хүрэхээс болгоомжил. Хэт бүү догдол, сэтгэлийн хөдөлгөөнөө барьж сур.

4. Тодорхой хэмжээнд нээлттэй бай. Хэт илэн далангүй, чалчаа зан амжилтыг үргээдгийг санаарай. Бусдын яриаг тэвчээртэй сонсож, өөрт хэрэгтэй мэдээллийг түргэн тусгаж сур.

5. Хүмүүстэй найрсаг харьцаж бай. Зожиг, бүдүүлэг, дээрэнгүй, муухан зан харьцаатай хүнээс амжилт "зугтаадаг".

6. Хүний мууд бүү дурла. Аль болох эерэг энергитэй зүйлд тэмүүлж, түүгээр хүрээлүүлэхийгхичээ.

7. Өгөөмөр, тусархаг байж сур. Танд хариу нь заавал ирнэ. Эдгээр зүйлийг өдөр тутмын амьдралдаа мөрдлөг болгож чадваас амжилт, аз таныг орхихгүй гэдэгт итгээрэй.


Вэб сайтад сэтгэгдэл үлдээхийн тулд та нэвтрэх хэрэгтэй
Илүү ихийг
Э-Газарчин Дээд Сургууль © 2011. Мэдээллийг ашиглахдаа сайтын нэрийг заавал дурдана.