Э-Газарчин Дээд Сургуулийн вэб сайт

 

 

"ГАЗАРЧИН  ДЭЭД СУРГУУЛЬ"-ИЙН ЦАХИМ ЗАЙНЫ ОНЛАЙН СУРГАЛТ

ОЮУТНЫ МЭДЛЭГ, ЧАДВАРЫГ ДҮГНЭХ ЖУРАМ

 

НЭГ: НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам-ны сайдын 2003 оны 158 дугаар тушаалын "Дээд боловсролын зэрэг олгох сургалтанд багц цагийг хэрэглэх, суралцагчидын мэдлэг чадварыг дүгнэхэд баримтлах журам"- ыг үндэслэн боловсруулсан энэхүү журмыг Газарчин Дээд сургуулийн харъяа / онлайн салбар/ Газарчин дээд сургууль - ийн хэмжээнд мөрдлөг болгоно. / Гэгээрлийн Сайдын 1998 оны 225 дугаар тушаал хүчингүй болсон тул/

Дүгнэх журам: Суралцагчдын мэдлэгийн түвшинг үнэлэхдээ Газарчин дээд сургуулийн "Оюутны мэдлэг, чадварыг үнэлэх журам"-ыг баримтлана. Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийн хөтөлбөрийн дагуу оюутны эзэмшсэн мэдлэг, чадварын түвшинг үнэлж, дүгнэх гол хэлбэр нь явцын үнэлгээ болон улирлын шалгалт (хөндлөнгийн үнэлгээ) байна. Улирлын шалгалтыг "Газарчин дээд сургууль"-ийн сургалтын нэгдсэн хуанли"-ийн тогтоосон цаг хугацаанд зохион байгуулна. Оюутны мэдлэг, чадварыг үнэлж дүгнэхдээ тэдний бие даан суралцах үйл ажиллагааг урамшуулан дэмжин хөгжүүлэх, оюутны сурах, багшийн сургах үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх зарчмыг удирдлага болгоно. Мөн оюутны мэдлэг, чадварыг дүгнэх үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэстэй, бодитой, шударга, ил тод байх зарчмын дагуу зохион байгуулна.

  1. Оюутны мэдлэгийн түвшинг үнэлэх стандарт үнэлгээ:

1.1  А (91-100) Суралгын дээд амжилтыг илтгэх дүн.Тухайн хичээлийн агуулгыг дээд зэргээр ойлгосон, ухагдахуун, ойлголтуудыг практикт чадварлаг ашигладаг,өргөн мэдлэгтэй болохыг харуулж байна.

1.2  B (81-90) Дундаж төвшнөөс дээгүүр амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн агуулгыг сайн ойлгосон, тухайн хичээлтэй холбоотой  ухагдахууныг ашиглах чадвартай

1.3  C (71-80) Хичээлийн агуулгыг дундаж төвшинд эзэмшсэн,тухайн хичээлийн ухагдахууны ихэнхи хэсгийг хангалттай ойлгосон, хялбар даалгаваруудыг гүйцэтгэх чадвартай, цаашид энэ чиглэлээр сайн суралцах бэлтгэлтэй гэсэн үг.

1.4  D (61-70) Дундаж түвшнээс доогуурх амжилтыг илтгэсэн дүн. Тухайн хичээлийн ухагдахууныг жигд ойлгоогүй, харьцангуй хялбар даалгавар гүйцэтгэх чадвартай, мэдлэг чадвар ихээхэн дутагдалтайг илтгэнэ.

1.5  F (0-60) Мэдлэг чадвар туйлын хангалтгүйг илтгэх дүн. Тухай хичээлийн агуулгыг муу эзэмшсэнийг илтгэнэ.

2        Оюутны мэдлэгийн түвшинг үнэлэх стандарт бус үнэлгээ:

Оюутны тухайн хичээлээр авч болох тэмдэглэгээ. Тухайн улирлын эцэст оюутан бүрээр бодогддог улирлын үнэлгээний голч дүнг тооцож гаргахад дараах тэмдэглэгээнүүд хэрэглэгдэнэ. Үүнд:

2.1  U - Оюутан кредит шууд тооцох шалгалт өгөх / Uncomplete /

-          Оюутан тухайн хичээлийн өөрийн мэдлэг, дадлага, чадварыг хангалттай гэж үзвэл кредит шууд тооцох 30 хүртэл онооны шалгалтанд өөрийн хүсэлтээр орж болно. .

-          Кредит шууд тооцох шалгалтыг оюутан амжилттай өгсөн тохиолдолд тухайн хичээлийн кредитийг оюутанд шууд олгоно. Хичээлийн үнэлгээний хувьд оюутны шалгалтанд авч болох 30 хүртэлх оноог 3,33 гэсэн оноогоор үржүүлж, уг хичээлийг бүтэн үнэлэх 100 хүртэл оноонд шилжүүлнэ.

-          Оюутан нь нэг хичээлийн жилд 3 хүртэлх хичээлээр кредит шууд тооцуулах шалгалт өгөх эрхтэй.

-     Оюутан кредит шууд тооцох шалгалтын үр дүнд сэтгэл дундуур байвал тухайн хичээлийг шинээр дахин сонгож судлана.

2.2     Е - Улирлын шалгалт өгөөгүй / Exam incomplete by the student /

-   Оюутан ямар нэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас улирлын шалгалтанд ороогүй     тохиолдолд "Е" тэмдэглэгээг тавиулж болно.  Улирлын шалгалт эхлэхээс өмнө оюутан энэ тухай сургалтын албанд заавал бичгээр өргөдөл гаргасан байх ба өргөдөл өгөөгүй тохиолдолд "F" үнэлгээ авсанд тооцно. "E" тэмдэглэгээ авсан хичээл Үнэлгээний голч дүнд орж тооцогдохгүй.

2.3     R - Тухайн хичээлд дахин суралцахаар шийдсэн / Repeating a course /

-          Улирлын эхний 4 долоо хоногт багтан сургуулийн сургалтын албанд "R" үнэлгээ тавиулах хүсэлт гарган өргөдлөө баталгаажуулсан тохиолдолд тухайн хичээлийн багц цагийн төлбөр төлөхгүйгээр дахин сонгож судлах эрхтэй.

       - Улирлын эхний 4 долоо хоногоос хойш  сургуулийн сургалтын албанд "R" үнэлгээ тавиулах    хүсэлт гарган өргөдлөө баталгаажуулсан тохиолдолд тухайн хичээлийн багц цагийн төлбөрийг төлж дахин сонгож судлах боломжтой.

2.4   W - Хичээлийн явцад суралцахаас татгалзаж хаясан /Withdrawal/  R, W тэмдэглэгээнд харгалзах үнэлгээний оноо 0.0 байна. /

Оюутан ямар нэгэн шалтгаанаар бүртгүүлсэн хичээлдээ суугаагүй, хөтөлбөрийн шаардлагыг хангаагүй, цаашид суралцах эсэх нь тодорхойгүй бол багш шууд "W" тэмдэглэгээ тавина.

-  W үнэлгээ авсан оюутнууд тухайн хичээлийг дахин сонгох бол кредитийн төлбөрийг 100% төлнө.

"W"  үнэлгээ авсан оюутны талаар тодруулга хийж шалтгааныг тодорхойлно. Тодруулга хийсний дараа  сургалтын албанаас WA хаясан, WP шилжсэн, WC сахилгаар тэнцээгүй, R гэх мэт үнэлгээг тавина.  

2.5    Оюутан нь дээрх тэмдэглэгээтэйгээр шалгагдсан тухайн хичээлийг дахин судалж, "A-F" үнэлгээтэйгээр шалгуулах үүрэгтэй.

3        Явцын үнэлгээ 70%

3.1    Явцын үнэлгээний дүн нь оюутан улирлын турш хичээлийг тасралтгүй, жигд уншиж судлан, эзэмшсэн мэдлэгээ тухайн хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөөнд тусгасан хэлбэрээр, тогтоосон  хугацаанд бодитой үнэлүүлэхэд чиглэгдэнэ. Хичээлийн агуулгыг бүрэн эзэмшүүлэхэд багш оюутантай тогтмол ажиллаж, тэдний суралцах идэвхи, мэрийлтийг дэмжиж, өөрөө өөртөө дүгнэлт хийх боломжийг олгож гэрийн даалгавар ( бичгийн) болон оюутны бие дааж  илтэл тавих ( ярилцлагын), тестийн хэлбэрээр явцыг дүгнэнэ. Улирлын турш оюутны мэдлэгийн явцыг дүгнэх багшийн үнэлгээ 70 хувийн оноотой тэнцүү байх ба дараах үндсэн хэсгүүдээс бүрдэнэ. 

PE= Progress Evaluation

  1. PE 70 =A1+A2+A3+А4   

 

 

Нийт 70 оноо

                                    Тайлбар

 

А1

 

       Ирц, идэвхи

/ оюутны оролцоо/

 

10

5

 

Ирц, идэвхийг тус бүр 5 оноогоор дүгнэнэ

5

 

А2

 

Гэрийн даалгавар

/бичгийн/

 

 

20

4

 

Улирлын явцад оюутан тухайн хичээлийн агуулгын хүрээнд тус бүр нь 4 онооны 5 гэрийн даалгавар хийж гүйцэтгэнэ

4

4

4

 

А3

 

Явцын шалгалт

/тестийн/

 

 

20

 

10

 

 

 

Улирлын явцад 2 удаа дундын шалгалт авагдах бөгөөд тус бүрийг 10 оноогоор дүгнэнэ

 

10

 

 

 

А4

 

 

 

Илтгэл тавих

 

 

 

20

 

10

 

 

Улирлын явцад оюутан бие дааж өгөгдсөн сэдвээр 2 илтгэл бэлдэж тавина. Илтгэл тус бүрийг 10 оноогоор дүгнэх ба хугацаа, сэдвийг тухайн хичээлийн багш нар төлөвлөнө.

 

10

 

           

 

3.2  Гэрийн даалгавар болон илтгэлүүдийг оюутны бие даалтын ажилд тооцох бөгөөд тавигдах шаардлагын дагуу гүйцэтгэлийг дүгнэнэ.

3.3   Оюутны сурах үйл ажиллагаа нь хичээлийн ерөнхий хуваарь болон бие даалтын хуваарийн дагуу явагдана.

3.4   Багш үнэлгээний зарчмыг үндэслэн улирлын эхэнд "Цахим зайны онлайн сургалтын -Удирдлага мэдээллийн систем" /УМС/ багшийн эрхээр нэвтрэн улирлын туршид явцын үнэлгээг оруулна

3.5   Хичээл заасан багш улирлын турш оюутантай хэрхэн ажиллаж, мэдлэгийг яаж үнэлж байгаад сургалтын бодлогын алба /СБА/ сард 1 удаа "Багшийн программ" болон "Багшийн журнал"-д хяналт тавьж ажиллана.

3.6    Улирал бүрийн 8, 15 дахь долоо хоногийн эцэст багш явцын үнэлгээг "УМС" оруулснаар  системд хандах эрх хаагдана.

3.7    Оюутан явцын үнэлгээнийхээ талаарх мэдээллийг"УМС"  оюутны эрхээр нэвтрэн, улирлын 8-р долоо хоногоос хойш харах боломжтой.  

4        Улирлын шалгалт (хөндлөнгийн 30%)

4.1   Улирлын шалгалтын зорилго нь:         

 Оюутан хичээлийн стандарт хөтөлбөрийн агуулгыг бүрэн эзэмшсэн эсэхийг хөндлөнгөөс үнэлэх, багш оюутны явцыг бодитой үнэлсэн эсэхэд хяналт тавих, багшийн сургах, оюутны сурах үйл ажиллагаанд үнэлэлт өгөх,  оюутны мэдлэг, чадварыг дүгнэх 100 хувийн үнэлгээг бүрдүүлнэ.

4.1   Улирлын шалгалтын хуваарийг Газарчин  дээд сургуулийн цахим зайны онлайн сургалтын бодлогын алба төлөвлөнө.

4.2   Явцын үнэлгээний 70 онооны дүнгээр 30-аас дээш хувийн үнэлгээ авсан оюутныг хөндлөнгийн үнэлгээний шалгалтанд оруулна.

4.3   Хөндлөнгийн үнэлгээний шалгалтыг тест, аман, бичгийн бүх хэлбэрээр авч болно.

4.4   Хөндлөнгийн шалгалтыг комисс авч ба шалгагч багш, ассистентийг СБА-аас томилно. 

4.5   СБА  хөндлөнгийн шалгалтын тестийн иж бүрэн санг хичээл тус бүрээр бүрдүүлэн нууцлалыг хариуцна.

4.6   Шалгалтын тестийг СБА хянаж, Газарчин  дээд сургуулийн цахим зайны онлайн сургалт хариуцсан захирлаар баталгаажуулсан байна.

4.7   Тестээр буюу бичгээр авах тохиолдолд шалгалт авах хугацаа 3 багц цагтай хичээлд 60-90 минут байна.

4.8   Шалгалтыг аман хэлбээр авах тохиолдолд нэг цагт 6 оюутан шалгуулсан байхаар зохион байгуулна.

4.9   Шалгалт авсан комисс шалгалтын дүнг ажлын 2 өдөрт багтаан "Багшийн программ"-д оруулсан байна.

4.10                      "Багшийн программ"-д оруулсан дүнг үндэслэн оюутны тухайн улирлын рейтингийн оноо, цуглуулсан кредит, үнэлгээний голч дүн бодогдоно. 

4.11                      Хариуцсан багш нар оюутны дүнг сурлагын дэвтэрт нь бичиж баталгаажуулна.

4.12                      Багш нар өөрийн заасан хичээл бүрээр дүнгийн хуудсыг сургалтын албанд хүлээлгэн өгнө.

 

5.      Голч дүн (GPA)

  

5.1    Оюутны улирлын болон суралцсан хугацааны агуулга эзэмшилтийн чанарын түвшинг тогтооход голч дүн/ ГД/-г ашиглана.

5.2    Голч дүнг гаргахдаа оюутны тухайн хугацаанд судалсан хичээл бүрийн багц цагийг уг хичээлд авсан тоон дүнгээр харгалзуулан  тус тусад нь үржүүлэн хооронд нь нэмээд гарсан нийлбэрийг тухайн хугацаанд судалсан хичээлүүдийн багц цагийн нийлбэрт хуваана

 

   Үсгэн, процентон болон тоо (оноо)-н дүнгүүдийг дараахь жишгээр нэгээс нөгөөд шилжүүлнэ.

Үсгэн дүн

Тоон дүн

Процентон дүн

A

4.0

91-100

B

3.0

81-90

C

2.0

71-80

D

1.0

61-70

F

0

0-60

 

5.3    Голч дүнг тухайн улиралын голч дүн, хуримтлуулсан голч дүн гэж ангилна

5.4    Улирлын голч дүн тухайн нэг улиралд судалсан хичээлүүд, хуримтлуулсан голч дүн нь сургалтын эхний жилээс эхлэн тодорхой улиралыг дуустал хугагацаанд үзсэн хичээлүүдтэй холбоотой.

5.5    Суралцагчдад боловсролын баримт бичиг олгох, дараагийн шатны сургалтад хамрагдаж түүнчлэн норматив ачааллаас илүү гаргаж хичээл сонгох, онцгойлох диплом өгөх, сурлагаар хасах зэрэгт харгалзах нэг нөхцөл болгож голч дүнгийн хэмжээнд босго тавина.

5.7    Голч дүнд босго тавихдаа:

-          Бакалаврын диплом олгох / 2,0 -с дээш/

-          Магистрын сургалтанд хөнгөлөлттэй нөхцлөөр сурах / 3,0- с дээш/

-          Илүү багц цаг судлах / 3,5 -с дээш/

-          Сурлагын үзүүлэлтээр хасах / 0,7-с доош/  зэрэгт харгалзах нөхцөл болгож голч дүнгийн хэмжээнд босго тавина.

5.8  "УМС"-ээс дүнг шүүж улирлын шалгалтын хугацаанд багтаан оюутны сурлагын дэвтэрт голч дүнгийн бичилт хийж сургалтын албаар тамгалуулж баталгаажуулна.

 6.      Сургалтын системийн стандарт

 6.1    Оюутан нь улирлын эцэс бүр өөрийн сурлагын амжилтандаа дүн шинжилгээ хийж, Сургуулийн нэгдсэн стандартад заасан Үнэлгээний голч дүнгийн түвшний шаардлагыг хангаж байгаа эсэхээ хянаж, цаашид суралцах арга барилаа төлөвлөнө.

6.2    Оюутны үзэж судалсан хичээлүүдийн багц цаг нь 60 кредит хүрсэн боловч Үнэлгээний голч дүн нь 2.0-с доош бол цааш үргэлжлүүлэн хичээл үзэж судлахыг зогсоож, өмнө үзэж судлан хангалтгүй үнэлгээ авсан хичээлүүдийг дахин судлуулна.

6.3    Оюутан F үнэлгээ авсан тохиолдолд тухайн хичээлийн явцын үнэлгээний дүн 45-аас доошгүй байвал дараагийн улирал дахь тухайн хичээлийн шалгалтын хугацаанд зөвхөн нэг удаа шалгалтанд орох эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

Вэб сайтад сэтгэгдэл үлдээхийн тулд та нэвтрэх хэрэгтэй
Илүү ихийг
Э-Газарчин Дээд Сургууль © 2011. Мэдээллийг ашиглахдаа сайтын нэрийг заавал дурдана.