Э-Газарчин Дээд Сургуулийн вэб сайт

"Миний амьдралын хамгийн зөв алхам бол өөрийн дуртай ажил мэргэжилээ орхихгүйгээр карьераа өсгөж чадсан ба хайртай гэр бүл, хүүхдүүддээ зарцуулах цагаа багасгах шаардлагагүйгээр өөрийнхөө  суралцах хэрэгцээг хангасан явдал юм."  



Tondelaya Cannon 
Онлайн буюу зайн сургалт нь миний хувьд тун тохиромжтой сургалтын нэг хэлбэр болсон.
Учир нь би бүтэн цагаар үндсэн ажлаа хийж, гэр бүлийнхэндээ зарцуулах цагаа багасгах шаардлагагүйгээр өөрийн ажил мэргэжлээрээ түвшин ахиулан суралцаж карьераа  өсгөх боломжийг надад олгож байгаа болохоор энэ сургалтын хэлбрийг би хамгийн уян хатан төгс сургалтын хэлбэр гэж хэлнэ.
Би AT&T Communications – компанид 1990 оноос эхлэн олон нийттэй харилцах харилцааны менежер мэргэжлээр ажиллаж байсан.Хэдийгээр надад олон жил ажилласан  ажлын туршлага их байсан  ч нэг албан тушаал дээр хэт олон жил ажиллаж албан тушаал гот ахихгүй байсан. Ингээд би албан тушаалаа ахиулж өөртөө шинэ боломж нээхийн тулд ахин суралцах хэрэгтэйг ойлгосон.
 Гэхдээ над шиг хүүхэдтэй, ганц бие ээжийн хувьд ажлаасаа түр чөлөө авч дээд сургуульд суралцана гэдэг бол хүнд алхам байсан. Америкт дээд боловсролын зардал харьцангуй өндөр шүү дээ.
Харин Брүүкнэвэн коллеж Магистрийн хөтөлбөрт онлайн сургалт хэрэгжүүлдэг нь надад суралцах том эрх чөлөөг олгосон юм.
2014 оноос эхлэн энэхүү коллежийн Бизнесийн удирдлага мэргэжлээр суралцаж эхэлсэн.  Би энэ хөтөлбөрт суралцасанаараа цаг зав багатай завгүй оюутан байгаагүй харин би өөрийн хувийн болон албаны бүх ажлаа сургалтын цагтайгаа уялдуудж зөв төлөвлөж өөртөө болон хүүхдүүдээ хангалттай цаг зав гаргаж чадсан юм.
Би одоо Online learning ,Online education” гэж хэлэх маш дуртай учир нь зайн буюу онлайн сургалт нь ямар ч хүнд цаг хугацаа орон зайг хэмнэсэн мэдлэг олгох эрх чөлөөт сургалт юм. Цагийг хэмнэж байна гэдэг өөрөө мөнгийг асар их хэмнэж байгаа гэсэн эдийн засгийн логик утгыг илэрхийлж байгаа шүү дээ. 

 

Бүтэн 30 жил огт сурч байгаагүй ч хүүгийнхээ хүсэл зорилгын төлөө сурахаас огт зүрхшээгээгүй бас ичээгүй.


Debi Whitley.

Би 30 гаран жилийн турш гэрийн эзэгтэйн үүргийг гүйцэтгэж 5 хүүхэд өсгөн хүмүүжүүлсэн. Одоо миний хамгийн бага охин коллежд сурдаг харин бусад нь бүгд их дээд сургууль коллежийг дүүргэсэн боловсролын  зэрэгтэй хүмүүс байдаг.
Би нөхөртэйгөө суусанаас хойш буюу дунд сургуулиа төгссөнөөс хойш огт сургууль коллежид явж үзээгүй ба үүнийгээ би үр хүүхэд гэр бүлийнхээ сайн сайхны төлөө залбирах цаг хугацаа байсан гэж боддог юм.
Брүүкхэйвэн / Brookhaven college/ коллежд суралцаж байсан хүү маань 24 насандаа гэнэт хорвоог орхисон явдал намайг зоригжуулж хүүгийнхээ суралцаж байсан мэргэжлээр сурч түүний хүсэл зорилгыг биелүүлэхийг хүссэн юм. Энэ шийдвэрийг би гаргахдаа ганц л зүйлээс эмээж байсан, энэ нь юу вэ гэвэл бүтэн 30 жил сургуульд явж номын дуу сонсоогүй би тэр сургууль, танхим дотор олон цагаар сууж залуучуудын адил сурах оюуны болон биеийн нөхцөл байдал маань хэр байх бол, би чадах боловуу гэж их эргэлзэж байсан.
Харин Брүүкхэйвэн коллеж нь аль ч насны хүмүүс аль ч бүс нутгаас ирж суралцах боломжийг олгосон ЗАЙН БОЛОН ТАНХИМЫН ХОСОЛСОН СУРГАЛТЫГ хэрэгжүүлдэг нь надад их таалагдаж би төвөггүйхэн сурах шийдвэрээ гаргаж 2005 онд хүүгийнхээ сурч байсан мэргэжлээр үргэлжлүүлэн сурч эхэлсэн.
Би энэ сургуульд сурсанаар нас хамаарахгүйгээр хүн ер нь нэг өдөрт хэр олон ажил амьжуулж болохыг ойлгож, цаг хугацаа ямар үнэ цэнэтэйг мэдэрсэн.
Би нэг цаг мөчид сайн ээж, сайн эмээ бас сайн хариуцлагатай оюутан байх олон үүргийг гүйцэтгэж байсан.
Учир нь  сургуульд орсоноос хойш 2-дах жилд  миний бага охин төрж, түүнд миний тус дэм маш их хэрэгтэй болж  би зарим хичээлээ зайн сургалтаар үзэхээр охин руугаа явсан. Энэ үед би өглөө өдрийн цагаар зээ охин, охиноо асарч сайн ээж, сайн эмээ болж, оройн цагаар коллежийн оюутан болж миний өдөр их завгүй өнгөрдөг байсан.
Онлайн буюу зайн сургалтын хамгийн гол давуу тал нь өөрт тохирсон цагийн хуваарь гаргаж суралцах боломж олгодог явдал юм.
Энэ л миний сурах хүслийг дэмжиж надад өөрийн хүссэн ажлаа хийх боломжийг нээж өгсөн.
Одоо би Америкийн Улаан загалмай нийгэмлэгийн сайн дурын ажилтан ба Хөрш улсын зөвлөлийн нийгэмлэгийн  гишүүн юм.
Би сүмд ажиллахыг зэрэгцээ Эмэгтэйчүүд, залуучууд болон залуу хүүхдүүдтэй хамтран ажилладаг .
Debi Whitley., adult student of Brookheaven college/  


Вэб сайтад сэтгэгдэл үлдээхийн тулд та нэвтрэх хэрэгтэй
Илүү ихийг
Э-Газарчин Дээд Сургууль © 2011. Мэдээллийг ашиглахдаа сайтын нэрийг заавал дурдана.