Э-Газарчин Дээд Сургуулийн вэб сайт

УЛИРЛЫН ШАЛГАЛТ

Улирлын шалгалт эхлэхийн өмнө: 5

1. Оюутан тухайн улиралд суралцсан хичээл бүрээр хэрхэн сурч, хөдөлмөрлөснөө уг хичээлийг заасан багшаар 70 хүртэл оноогоор үнэлүүлсэн байна.
2. Зөвхөн сургалтын албанаас зөвшөөрсөн оюутнууд / тооцоогүй/ шалгалтанд орох эрхээ авна.
3. Оюутан хувийн бэлтгэлээ хангасан байна./ , Интернэтийн тасалдалгүй, компьютерийн бүрэн ажиллагаа, веб камер, чихэвч/
4. Шалгалт өгөх ангид оюутнууд орж ирсэний дараа шалгалтын асситент багш хэдэн цаг минутанд эхэлснийг зарлана.
5. Шалгалтын үргэлжлэх хугацаа тухайн хичээл, шалгалтын тестийн агуулгаас хамааран янз бүр байна / Ихэвчлэн 2 цаг/
6. Оюутан бусдаас хуулахыг завдах, хоорондоо ярьж зөвлөлдөх, санаатайгаар материал өгөхгүй байх мэт алдаа дутагдал гаргасан тохиолдолд шалгалтын протоколд тэмдэглэн шалгалтнаас хөөх ба сургуулийн дүрэм зөрчсөн гэж үзэж сургуулиас хасах хүртэл  арга хэмжээ авна.

СУРГАЛТЫН БОДЛОГЫН АЛБА

Вэб сайтад сэтгэгдэл үлдээхийн тулд та нэвтрэх хэрэгтэй
Илүү ихийг
Э-Газарчин Дээд Сургууль © 2011. Мэдээллийг ашиглахдаа сайтын нэрийг заавал дурдана.