Э-Газарчин Дээд Сургуулийн вэб сайт

ГАЗАРЧИН ДЭЭД СУРГУУЛЬ

МАГИСТР БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ ОНЛАЙН СУРГАЛТ 

 

Танилцуулга

Газарчин дээд сургууль нь Монгол улсын дээд боловсролын тухай хуулийн 6.7-р заалтыг үндэслэн Газарчин дээд сургуулийн 2010 оны 8-р сарын 10 ны өдрийн 87-р тоот тушаалаар Газарчин дээд сургуулийн цахим зайн сургалтыг хэрэгжүүлэх салбар сургуулиа Е-Газарчин сургууль нэртэйгээр байгуулсан бөгөөд тус салбар сургуулийн захиралаар О.Батболд томилогдон одоог хүртэл амжилттай удирдан ажиллаж байна.

          2010 оноос эхлэн “Цахим зайны, онлайн сургалт”-р үйл ажиллагаагаа явуулж эхлэсэнээс хойш өнөөдрийг хүртэл нийт 6 удаагийн төгсөлт хийж хөдөлмөрийн зах зээлд нийлүүлсэн.

Газарчин дээд сургуулийн Магистр, Бакалаврын хөтөлбөрт онлайн сургалт хариуцсан салбар сургууль нь  БНСУ-ын “Шиншидэй” боловсролын байгууллагатай хамтын ажиллагааны хүрээнд Сөүл хотод байрлах салбар оффис, Бельги улсын Бруссель хотод төлөөлөгчийн газар, Франц, АНУ –д байрлах төлөөлөгчөөр дамжуулан менежментийн үйл ажиллагаагаа явуулж гадаадад ажиллаж амьдарч байгаа Монгол иргэдийн боловсролын хэрэгцээг ханган ажиллаж байна.

 Анх 2010 оны 9-р сарын 1-нд анхны хичээлийн жилээ 7 багш ажилтан, бакалаврын 5 мэргэжлээр болон магистрын 1 мэргэжлээр элсэлт авч  21 оюутантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол одоо Монгол, Солонгос, АНУ, Франц, Бельги зэрэг дэлхийн нийт 10 гаруй улсад ажиллаж амьдарч байгаа нийт 100 гаруй оюутануудад дээд боловсролын хөтөлбөрөөр мэргэжил олгосон байна.

Манай сургууль нь БСШУСЯ-наас батлагдсан мэргэжлийн чиглэл болон Газарчин дээд сургуулийн сургалтын төлөвлөгөөний дагуу Бакалаврын хөтөлбөрт сургалтаа 8-н улирал, Магистрын хөтөлбөрт сургалтаа 4 улиралд судлуулан мэргэжил олгодог.

 

Сургуулийн зорилго:

Цахим зайны сургалтаар орчин үеийн мэдээлэл технологийн ололтыг ашиглан цаг хугацаа орон зайнаас үл хамааран газар зүйн өөр өөр байрлалд байгаа Монгол улсын иргэнд насан туршдаа суралцах боломжоор хангаж, дээд боловсролыг эзэмшүүлэх явдал юм.  

Сургалтын хэлбэр, онцлог:

Магистр, Бакалаврын хөтөлбөрт онлайн сургалтаа Монгол, АНУ, БНСУ-д бий болгосон цахим, зайны сургалтын шинэ технологийг иноваци хийх замаар хөгжүүлэн цахим сургалтын орчин, техник технологийн шийдлийг бий болгож ашиглаж байна.

Өндөр хурдны интернет сүлжээгээр АНУ-н зайн сургалтын технологид суурилсан 25 хүнтэй нэг цаг мөчид шууд холбогдон лекц, семинарын хичээл явуулж болох вебинар сургалтын программ, цахим сургалтын систем, АНУ-ын их дээд сургуулиудад ашиглагддаг нээлттэй эх бүхий SAKAI систем болон SIS системийг хослуулан хөгжүүлэлт хийж  Удирдлага мэдээллийн систем зэрэг цахим сургалтын программыг өөрсдийн хүчээр бий болгож, интернэтэд холбогдсон орчин үеийн ухаалаг төхөөрөмжүүд болох компьютер, гар утас, ipad буюу таблет зэргийг ашиглан  гэрээсээ, ажлын байрнаасаа өөрийн хүссэн газраасаа суралцах боломжийг бүрдүүлэн  ажиллаж байна.

Сургалтын техник хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж:

1.     Удирдлага, багш, сургуулийн ажилтан болон оюутан хоорондын дотоод менежментийн үйл ажиллагааг удирдан хянах, зохион байгуулах үүрэгтэй, оюутан багш нарыг  сургалттай холбоотой дараах мэдээллээр хангасан   “Удирдлага мэдээллийн систем”  буюу цахим сургалтын программтай.

Энэхүү “Удирдлага мэдээллийн систем”  нь:

-         Хичээл сургалтын хуанли

-         Хичээлийн хуваарь

-         Цахим хичээлийн сан

-         Хичээлийн лекцийн болон семинарын материал

-         Оюутны бие даалт, даалгавар

-         Цахим шалгалтын программ

-         Цахим шалгалтын сан

-         Оюутны бүртгэл , нэгдсэн мэдээлэл

-         Дүнгийн бааз

-         Номын сан

-         Санхүү, төлбөр тооцоо зэргийг агуулсан сургалт, үйлчилгээний цогц бүтэцтэй Цахим сургалтын систем юм.

2.     Цахим хичээлийн сантай

3.     Нэгэн зэрэг 300 хүнтэй холбогдох лекц унших, хичээл орох боломжтой видео хурлын программ зэргийг хичээл сургалтандаа ашигладаг.

 


 

Вэб сайтад сэтгэгдэл үлдээхийн тулд та нэвтрэх хэрэгтэй
Илүү ихийг
Э-Газарчин Дээд Сургууль © 2011. Мэдээллийг ашиглахдаа сайтын нэрийг заавал дурдана.