Э-Газарчин Дээд Сургуулийн вэб сайт

Е-Газарчин онлайн сургуульд шинээр элсэн орж буй оюутнуудад

олгох чиглүүлэх сургалтын удирдамж

2014 оны Намрын элсэлт

Зорилго:

Элсэн орж буй оюутнуудад дэлхий нийтийн сургалтын чиг хандлага, онлайн сургалтын онцлог, түүний үүсэл хөгжилийн талаар мэдлэг олгох.                  Е-Газарчин онлайн  сургуулийн дүрэм, журам, дотоод үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх, сургалтын модуль хөтөлбөр, сургалтын төлөвлөгөө, онлайн сургалтын үед дагаж мөрдөх зарчимыг тайлбарлах. Сургалт, хичээл, хичээлийн явцтай холбоотой техник технологи, програм хангамжын зааварчилгаа өгөх. Оюутнуудын сонирхсон асуултуудад хариулт өгч сурах идэвхийг нэмэгдүүлэх суралцах чиглэл өгөхөд оршино.

Хамрах хүрээ:

Е-Газарчин онлайн сургуулийн шинээр элсэгчид оролцоно.                                                 

Хугацаа:

2014 оны  08 сарын 25 – с 08 сарын 29 ыг дуустал  өдрүүдийн орой  19:00-22:00 цагийн хооронд

Зохион байгуулах газар:

Е-Газарчин онлайн сургуулийн Монгол болон Солонгос дахь байрнаас доорх ангиудаар хичээл орно. Үүнд:

Доорхи ангиудад : 1- Sugraltiin_alba

           2-  Class-101

           3-  Class-105 ангиар хичээл орно.

Үйл ажиллагааны зохион байгуулалт:

·         Чиглүүлэх сургалттай холбоотойгоор сургуулийн захиргаанаас цаг үеийн байдалтай уялдан сургалтыг чанартай явуулах талаар хурал зарлах.

·         Чиглүүлэх сургалтанд суух оюутнуудад хичээл эхлэхээс 1-2 хоногын өмнө мэдэгдсэн байх.

·         Сургалтанд суух оюутнуудад шаардлагатай програм хангамжыг суулгаж ажиллаж буйг эсэхийг эргэж хянасан байх.

·         Чиглүүлэх сургалтыг заах багш нарийн семинарыг бэлдүүлэх.

·         Сургалт явуулах компьютер, техник, тоног төхөөрөмжийг бэлэн болгох.

Дүгнэлт хийх:

Чиглүүлэх сургалттай холбоотой дүн мэдээ багш тус бүр гаргаж дараагийн хурал дээр танилцуулж шинэчлэн засварлах тохиолдолд тухай бүрт нь хийгдэж байх.

2014 оны 08 дугаар сарын 20

( Дээрх хуваарь нь Улаанбаатарын цагаар бичигдсэн болно.)

 

       

 

 

 

2014-2015 оны хичээлийн жилийн  Намрын- элсэлтийнхэнд зориулсан 

“Чиглүүлэх сургалт” - ын хуваарь

 

 

 

 

Д/Д

Семинарын сэдэв

Хариуцах эзэн

Өдөр цаг

Анги

Хичээлийн өрөө

 

 

1

ØЕ-Газарчин онлайн сургуулийн танилцуулга, дотоод, гадаад харилцаа

ØOnline сургалтын хөгжил дэвшил

О.Батболд /Захирал/

2014/08/25 нд 19 :00-21:30

Sugraltiin_alba

Class-101

Class-105

ангиудаар хичээл орно

Чиглүүлэх сургалт

 

 

2

ØСургалтын бодлого төлөвлөлт , хичээлийн хуваарь танилцуулах , мэргэжлийн таницуулга хийх

ØЕ-Газарчин онлайн  сургуулийн оюутны дүрэм журам, хичээл шалгалтын зарчим, ач холбогдол,

ØОюутны суралцах  гэрээний тухай.

 Д.Энхжаргал  /Сургалтын албаны дарга /

2014/08/26 нд 19 :00-21:30

 

 

3

Ø Онлайн сургалтаар хичээлэх  үеийн бэлтгэл, анхаарах зүйлс, 

Ø Хичээлийн үед гарах бэрхшээл түүнийг хэрхэн шийдвэрлэх арга зам

2014/08/27 нд 19 :00-21:30

 

 

4

Ø  Суралцаж буй оюутнуудад зориулсан сургуулийн цахим  сайт болон http://lms.csmongol.com/ - програмын танилцуулга,  ашиглалтын тухай заавар зөвлөгөө.

Ø  Хичээл оролтын оролтын прогармуудыг танилцуулах.

Ø  Комьпютерийн хэрэглээтэй холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга зам

Системийн админ Б.Гэрэл

2014/08/28 нд 19 :00-21:30

 

 

5

Ø  Мэдлэгийн түвшин тогтоох шалгалт

    / Монгол хэл  , Нийгэм, Математик, Газар зүй, Физик, Англи хэл/

 Д.Энхжаргал 

Б.Гэрэл

2014/08/29нд 19 :00-20:00

   

 

 
               

 





Вэб сайтад сэтгэгдэл үлдээхийн тулд та нэвтрэх хэрэгтэй
Илүү ихийг
Э-Газарчин Дээд Сургууль © 2011. Мэдээллийг ашиглахдаа сайтын нэрийг заавал дурдана.