Э-Газарчин Дээд Сургуулийн вэб сайт

Цаашид Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Нээлттэй их сургууль болох эрхэм зорилго тавьж ажиллана.

Е - Газарчин Цахим Сургууль Солонгос улсад 2010 оны ёсдүгээр сараас эхлэн нээлтээ хийсэн. Хичээлийн явц хэр байна вэ?

Манай сургууль анх Солонгос улсад нээлтээ хийхээр сурталчилгаа хийж байхад хүмүүс сайн ойлгохгүй байсан. Харин одоо хүмүүст сайн хүрээд байгаа. Хичээл эхлээд 7 мэргэжлээр бакалаврын, 1 мэргэжлээр магистрын анги  хичээллэж байна. Нэг ангид 10 хүртэл оюутан хичээллэж байгаа.Оюутан цөөхөн тусам багш оюутны хамтын ажиллагаанд сайн талтай. Ер нь хичээл эхлээд удаагүй ч  оюутнуудын сэтгэгдэл өндөр байгаа. Уламжлалт сургалттай харьцуулахад, сургалтын шинэ технологи ашиглаж байгаа. Бодож байснаас илүү үр дүнтэй байгаа нь харагдлаа. Оюутнууд сурч боловсорч, чанартай мэргэжилтэн болж гарах бүрэн боломжтой. Ер нь оюутнуудын сэтгэл ханамж их өндөр байгаа. Сүүлийн үед дараагийн элсэлт хэзээ вэ? гэж асуух хүмүүсийн тоо ихэссэн. Дараагийн элсэлт 01сард явагдана. Одоо бол магистрийн элсэлт явагдаж байгаа.
 
- Сургуулийн багш, боловсон хүчний талаар тодруулахгүй юу?
Хөтөлбөрийн багт доктор, дэд профессор, доктрант хүмүүс ажиллаж байгаа. Солонгосоос, Монголоос дэд профоссер, доктрант, магистр 14 багш ажиллаж байна. Мөн энд оюутнуудын алба ажиллаж байгаа. 
Бид цаашид АНУ - ын Масcачутес технологийн их сургуультай хамтарсан Онлайн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Өөрийн сургуулийн сургалтын хөтөлбөрийг Олон улсын боловсролын магадлан итгэмжлэлийн байгууллагаар оруулж төгсөж буй боловсон хүчнээ Олон улсын хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах бүрэн боломжийг бүрдүүлнэ.

- Танай сургууль цаашид ямар ямар хөтөлбөрүүд хэрэгжүүлэх вэ? Ямар зорилго тавин ажиллаж байна вэ?
Манай сургуулийн анхны зорилго бол Засгийн газрын  хөтөлбөрийг хэрэгжүүлэх байсан. Залууст тэр тусмаа Монголын өнөөгийн нийгэмд боловсрол маш чухал.Гадаадад амьдарч буй монгол хүмүүсийн эрх их зөрчигдөж байсан. Хууль бусаар амьдарч буй хүмүүс сурч, боловсрох эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа байдал дээр гол анхаарлаа тавьсан.Интернэт гэдэг сайхан зүйлийг ашиглан эдийн засгийн болон цаг хугацааны хямнэлт гаргах боломжийг Монгол хүн ашиглах үүдийг нээх зорилготой байсан. Цаашид Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Нээлттэй их сургууль болгох эрхэм зорилго тавьж ажиллана.

Вэб сайтад сэтгэгдэл үлдээхийн тулд та нэвтрэх хэрэгтэй
Enkhee
ih saihan sanagdlaa hurdan 3 r sariin hicheel ehleesei
2011-02-28 02:31:09
Илүү ихийг
Э-Газарчин Дээд Сургууль © 2011. Мэдээллийг ашиглахдаа сайтын нэрийг заавал дурдана.