Э-Газарчин Дээд Сургуулийн вэб сайт

 Монгол улсын баялаг болсон оюутнууддаа

        

Манай хамт олон та бүхэнд шинэ боломжийг олгож байна. Шинэ зууны мэдээлэл технологийн үсрэнгүй хөгжил нь дэлхийн хүн амын мэдлэг боловсрол, мэдээ мэдээллийг  хүлээн авах боломжуудыг асар ихээр бий болгосоор байна. 
Сүүлийн жилүүдэд гадаадын нэр хүндтэй их дээд сургуулиуд электрон сургалтын цахим орчинг бий  болгон сургалтандаа ашиглаж өндөр үр дүнд хүрсэн. Энэ нь оюутан хүний  сурч боловсрох боломж оюуны сэтгэлгээний цар хүрээг тэлж дэлхийд өрсөлдөхүйц мэргэжилтэй боловсон хүчин болгон бэлтгэж байна. Монгол хүн ч гэсэн хөл нийлүүлэн алхаж дэлхийн зах зээл дээр өрсөлдөх менежер, удирдагч болох боломжтой. Бидний бий болгосон электрон хичээлийн хөтөлбөр, кибер дэд бүтэц нь та бүхний зорилгыг хангана гэдэгт итгэлтэй байна.

Бид боломжийг бий болголоо та бүхэн бүрэн ашиглаарай.

Манай вэбийн хүндэт зочин таныг бид нартай хамтран ажиллаж, бидэнд туслагч, бидний дотно зөвлөгч байж, дахин дахин зочилж байгаарай гэж хүсэж байна.
Таны энэ өдрийн, маргаашийн, бүр алс хэтийн зорилго, мөрөөдөл тань сэтгэлчлэн бүтэх болтугай гэж ерөөе.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
ЗАХИРАЛ О.БАТБОЛД

Вэб сайтад сэтгэгдэл үлдээхийн тулд та нэвтрэх хэрэгтэй
Илүү ихийг
Э-Газарчин Дээд Сургууль © 2011. Мэдээллийг ашиглахдаа сайтын нэрийг заавал дурдана.