Э-Газарчин Дээд Сургуулийн вэб сайт

Манай сургуулийн эрхэм зорилго нь Монгол улсын боловсролын салбарт цахим, зайны сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, мэдээллийн технологийг ашиглан ард иргэдийнхээ боловсролын хэрэгцээг хангаж, ирээдүйн үнэ цэнийг бий болгох, дэлхий даяар тархан суугаа монголчуудад цахим зайны сургалтаар олон талт мэдлэг туршлага, мэдээлэл солилцооны гүүр болж, тэдний нөөц бололцоог нэгтгэн, эх орондоо чинээлэг хангалуун, сэтгэл дүүрэн амьдрах нөхцлийг бүрдүүлэн оролцоход оршино.

Зорилтууд нь:
1. Монгол улсын боловсролын салбарт цахим зайн сургалтын заах арга зүй, технологийг хөгжүүлэн, мэдээлэлийн технологи ашиглан цахим хичээл бэлтгэх хөгжүүлж , түгээн дэлгэрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах
2.  Гадаадад суугаа монголчуудад цахим зайны сургалтаар дамжуулан хэл соёлоо хадгалан үлдэх, түгээн дэлгэрүүлэх, эрдэм боловсролд шамдах, эрүүл мэндээ хамгаалах, нийгэм орчиндоо дасан зохицоход нь туслан дэмжих, эх орныхоо хөгжил дэвшилд мэдлэг оюун, дадлага туршлага, улс төрийн сонгох сонгогдох эрхээ эдлэн газар нутгийн ялгааг үл хамааран идэвхитэйгээр оролцох тогтолцоог бүрдүүлэн бэхжүүлэх, эх орондоо эргэн ирж, тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж, амьдрахад нь тусалж дэмжих
3. Мэдээлэл технологи ашиглан Монгол түмэнд хүн төрөлхтөний нийгэм, соёл, боловсрол, шинжлэх ухаан, технологийн шинэ ололт, амжилтыг цаг алдалгүй таниулан сурталчилах, улс орондоо зөв зохистойгоор хэрэгжүүлэх арга замыг эрэлхийлж хамтран ажиллах, Монгол улсынхаа ололт амжилтыг гадаад улс орнуудад таниулан сурталчилахад идэвхийлэн оролцох юм.

Вэб сайтад сэтгэгдэл үлдээхийн тулд та нэвтрэх хэрэгтэй
tomorhuyag
MINII BODLOOR MASH ZOW
2013-11-03 21:44:28
Илүү ихийг
Э-Газарчин Дээд Сургууль © 2011. Мэдээллийг ашиглахдаа сайтын нэрийг заавал дурдана.